“Эрдэнэс Тавантолгой” бүх худалдан авалтыг хуулийн дагуу сонгон шалгаруулсан гэв

ALs
2023 оны 11-р сарын 06 -нд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, сонгон шалгаруулалтгүй худалдан авч байна гэжээ.

Иймд тус компани энэ нь ташаа мэдээлэл бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн тул залруулга мэдээлэл хүргэсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх худалдан авалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулсан.  Шалгаруулалт зарлахгүйгээр худалдан авалт хийгээгүй гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд нийт 461 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 ажил үйлчилгээ худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулжээ.

328 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 133 тэрбум төгрөг хэмнэсэн гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна