ОЮУТНУУДАД ЭМД-ЫН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧЛАВ

ALs
2023 оны 11-р сарын 06 -нд

Оюутан-Залуусын эрүүл мэндийг дэмжиж, эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд ЭМДЕГ-аас нийслэл хотод байрлах томоохон их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан сурагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчилан таниулах, мэдээлэл зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд “Мандах” их сургууль болон “Барилгын политехник коллеж”-ийн оюутан сурагчдын шимтгэл төлөлтийг газар дээр нь шалгаж, хамгийн хурднаар буюу гар утасны ибаримт аппликэйшнээр хэрхэн төлөх талаар зөвлөгөө өгч, ЭМД-аараа “Урьдчилан сэргийлэх, илрүүлэг үзлэг”-т хэрхэн хамрагдах, ЭМД-аа хэрхэн ашиглаж, өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ амьдарлын чанарыг дээшлүүлэх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа. 

ЭМД-ын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан байдаг. 2023 онд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 65 мянга гаруй оюутан байгаагаас өнгөрсөн 9 дүгээр сарын байдлаар 14888 оюутан ЭМД-д хамрагдаад байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна