Шанхай хотноо олон улсын импортын үзэсгэлэн худалдаа эхэллээ

ALs
2023 оны 11-р сарын 07 -нд

БНХАУ-ын Шанхай хотод дэлхийн олон орныг хамарсан өргөн хэмжээний импортын барааны үзэсгэлэн худалдаа эхэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд огцом буурсан импортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг үзэсгэлэн худалдааг санаачилсан байна.

Хятадын ерөнхий сайд Ли Цянь мөн өөрийн улсын зах зээлийг олон улсад нээлттэй, олон боломж бүхий чөлөөт зах зээл гэдгийг харуулна гэж мэдэгдсэн. Шанхай хотод болж байгаа энэ үзэсгэлэн худалдаанд дэлхийн 128 орны бизнес эрхлэгч, компаниуд оролцож байна.

Энэ жилийн онцлох зүйл нь аяллын хэрэгслүүд болон тэжээвэр амьтны хэрэглэлүүд өргөн хэрэглээний бараан дунд маш эрэлттэй байгааг үзэсгэлэнд оролцогсод хэлж байна. Үзэсгэлэн худалдаа 11-р сарын 5-аас 10-ны хооронд үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна