НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно

ALs
2023 оны 11-р сарын 20 -нд

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 22-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдана.

Сугалааны урамшуулалд:

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/ 4 орон таарвал /40,000-100,000/ 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/ 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/ 7 орон таарвал /500,000- 10 сая/ 8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих юм.

Энэ оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна