“Alibaba” III улиралд $3 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ

ALs
2023 оны 11-р сарын 20 -нд

“Alibaba Group” клауд бизнесийнхээ IPO-ийг цуцалснаар хувьцааны ханш нь 10 хувиар буурав.

“Alibaba Group"-ийн борлуулалтын орлого III улиралд 8.5 хувиар өсөж, 31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн дундаж таамгийг давсан үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг гурван тэрбум ам.доллар болсон байна.

Хэдийгээр санхүүгийн үзүүлэлтүүд эерэг гарсан ч АНУ, БНХАУ-ын дэвшилтэт чип зэрэг технологийн зөрчлөөс үүдэн “Alibaba” клауд үйлчилгээний бизнесийнхээ IPO хийх төлөвлөгөөг цуцалснаа мэдэгдлээ.

Энэхүү гэнэтийн мэдэгдлийн дараа “Alibaba Group”-ийн хувьцааны ханш 10 хүртэлх хувиар буурч, Нью-Йоркийн арилжаагаар 78.23 ам.долларт хаагдсан байна.

Ингэснээр тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээнээс нь 20 тэрбум ам.доллар арчигдаад байгаа аж.

Х.Солонго


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна