Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх замыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа

ALs
2023 оны 11-р сарын 22 -нд

Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь,  Дундговь,  Өвөрхангай, Ховд, Хөвсгөл Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад 21:00 цагийн байдлаар цас орж,  Сэлэнгэ, Дархан-Уул,  Төв аймгийн нутгийн зарим хэсгээр 7-12 м/с, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар 3-8 м/с хүртэл салхитай байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна