“Сүнс” модерн балет тоглогдлоо

ALs
2023 оны 11-р сарын 22 -нд

Соёлын бүтээлч сарын хүрээнд Мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, бүжгийн төгс хослолоор илэрхийлэх сонгодог бүтээл “Сүнс” модерн балет тоглогдлоо.

Найруулагч Jerry Zucker-ийн "Ghost" киног сонгодог урлагаар тайзны бүтээл болгон үзэгчдэд хүргэх “Сүнс” модерн балетын хөгжмийн зохиолчоор Ц.Эрхэс ажилласан бол Э.Уянга, Б.Манахатан, Б.Мөнхнаран, Б.Марал, О.Олонбаяр нар найруулж, таван өөр өнгийг харууллаа. Харин балетын гол дүрийг УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Б.Саруул, СТА Х.Галтулга, БНСУ-ын “Wise Ballet Company”-ийн гоцлооч А.Билгүүдэй нар амилууллаа гэж Соёл Урлагийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна