А.Дуламсүрэн жүдо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга боллоо

ALs
2023 оны 11-р сарын 22 -нд

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд болов. Тэмцээнд 15 орны 181 тамирчин хүч үзэхэд охидын 70 кг-ын жинд Монголын бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид авлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна