Яруу найрагч Н.Минжинсайханы "Сэтгэл чамайг таньсан ч билүү" уран бүтээлийн тоглолт болно

ALs
2023 оны 11-р сарын 23 -нд

Яруу найрагч Н.Минжинсайхан тун удахгүй анхны бие даасан "Сэтгэл чамайг таньсан ч билүү" уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо арваннэгдүгээр сарын 24-ний 19.00 цагаас “UB палас”-ын Концертын их танхимд хийх аж.

"Сэтгэл чамайг таньсан ч билүү" уран бүтээлийн тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан гуай, Ардын жүжигчин Г.Равдан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш зэрэг яруу найрагчид урилгаар оролцох бөгөөд дуучдаас МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Ч.Батцэнгэл, Ч.Алтантүлхүүр,  О.Хүрэлбаатар, П.Баярцэнгэл, Э.Чинбаяр, Э.Чулуунчимэг, Б.Нямзагд, Б.Хандмаа, Б.Эрдэнэхүү, П.Жимсээ, Ц.Амарбаяр/ноён бондгор/, Б.Мөнхбаяр, Б.Чанцалдулам, Д.Бердибек, Д.Баасандорж, "Uvertura", Аадар зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөх ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна