БНХАУ: Дэгдээд буй амьсгалын замын өвчин шинэ вирус биш

ALs
2023 оны 11-р сарын 27 -нд

Сүүлийн өдрүүдэд Хятад хүүхдүүдийн дунд ихээр нэмэгдсэн амьсгалын замын өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхааралдаа авсан. Тодруулбал тус өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Хятадын талаас хүссэн юм.

Тэгвэл Хятадын Эрүүл мэндийн сайд тус өвчлөлийг шинэ төрлийн вирус биш, ханиад болон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор тус улсын Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүүхэд, ахмад настнуудыг вакцинжуулалтад хамрагдах, ард иргэдийг маск зүүхийг уриалж байгаа гэв. 

ДЭМБ-аас гэнэт дэгдсэн амьсгалын замын өвчний талаар тодруулахад Хятадын эрх баригчид ковидын дэглэмийг цуцалсантай холбоотой хэмээн тайлбарласан.

Хятадаас гаргасан мэдээллийн дагуу дэгдэлт нутгийн хойд хэсгээр, тэр дундаа Бээжинд их тохиолдож байгаа гэнэ. 

Эх сурвалж: АР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна