“Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдана

ALs
2023 оны 11-р сарын 27 -нд

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдах талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээлжээ. Тэрбээр "УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маргааш буюу 2023.11.27-ны өдөр хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна. Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна" хэмээлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна