Далайн шуурганаар ОХУ-ын хоёр сая хүн цахилгаангүй болов

ALs
2023 оны 11-р сарын 28 -нд

Хар тэнгист хүчтэй шуурга дэгдэж, ОХУ-ын өмнөд хэсэгт орших 1.9 сая хүн цахилгаангүй болжээ. Мөн дөрвөн хүн нас барсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Тус улсын Эрчим хүчний яам Дагестан, Краснодар, Ростов, мөн Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье, Крым хамгийн их хохирол амссан хэмээн мэдэгдэв.

Крымд 498 мянган хүн цахилгаангүй байгаа бөгөөд Оросын эрх баригчид даваа гаргийг амралтын өдөр болгон зарласан байна.

Ням гарагийн орой гэхэд шуурга дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд Крымийн зарим хэсэгт 33 миллиметр хүртэл хур тунадас орж, салхины хурд 144 километр цагт хүрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна