Парис Хилтон хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

ALs
2023 оны 11-р сарын 28 -нд

Хилтон сүлжээ компанийн өв залгамжлагч Парис Хилтон хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Түүний нөхөр Картер Реум болон Парис хоёр 10 сартай Феникс Бэррон хэмээх хүүтэй бөгөөд саяхан бяцхан охиноо өлгийдөн авсан талаараа Талархлын өдөр өөрийн инстаграмдаа хуваалцсан байна. Тэрбээр "Лондон" хэмээх бичигтэй, хүүхдийн ягаан өнгийн хослол, чихмэл туулайн зураг нийтэлжээ.

Тэд гэр бүлийн шинэ хүнээ, нэгдүгээр сард төрсөн хүүгийнхээ адил мөн тээгч эхийн тусламжтайгаар хүлээн авсан байна. Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр ирээдүйн гэр бүлийн төлөвлөлтийнхөө талаар хуваалцаж, "Нэг л өдөр өөрийн гэсэн бяцхан гүнжтэй болохыг тэсэн ядан хүлээж байна" гэж байжээ.

Парис Хилтон том хүү Феникс Бэрроны хамтПарис Хилтон том хүү Феникс Бэрроны хамт

Эх сурвалж: NBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна