Өнгөрсөн долоо хоногт Финланд улс ОХУ-тай хиллэдэг ганц боомтоос бусад боомтоо хаана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл мягмар гарагт тус боомтыг ч мөн хаахаар болсноо зарлалаа.
Ингэснээр Финланд улс ОХУ-тай хиллэдэг найман боомтоо бүгдийг нь хааж байна. Боомтуудыг хоёр долоо хоногийн хугацаанд хаах бөгөөд түүний дараа нэг боомтыг эргэн нээх эсэхийг хэлэлцэнэ гэв.
Дүрвэгчид, орогнол хүсэгчид Оросоор дамжин Финланд руу нэвтрэх нь ихэссэн тул ийм шийдвэр гаргасан гэсэн юм.
Тодруулбал Финланд улс саяхан НАТО-д элссэнд ОХУ дургүйцэж, зориуд олон тооны дүрвэгч, орогнол хүсэгчийг улс руу нь илгээж байна хэмээн Финланд үзэж байна.
Энэ сард гэхэд л 600 гаруй орогнол хүсэгч Оросоор дамжин Финланд руу нэвтэрчээ. Тэдгээрийн дийлэнх нь Йемен, Афганистан, Кени, Марокко, Пакистан зэрэг улсын иргэн бөгөөд ихэвчлэн 20 гаруй насны залуучууд байсан аж.
Эх сурвалж: AP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна