Энэ оны байдлаар 68 мянган орос иргэн иргэншлээ сольжээ

ALs
2023 оны 11-р сарын 29 -нд

Энэ 2023 оны байдлаар Оросын 68 мянга гаруй иргэн гадны улсад амьдрах буюу иргэншлээ сольжээ. Оросын Дотоод хэргийн яамны мэдээ баримтал тулгуурлаж ТАСС энэ тухай мэдээлсэн байна. Мөн энэ нь 2016 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Тэдгээр хүмүүсийн 38 мянга нь өөр улсын иргэний харьяалалтай болсон бол, 30 мянга нь байнгын оршин суугчдын бүртгэлд орсон байна.

Энэ нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин өндөр дүн болжээ. Үүний зэрэгцээ оросууд ихэвчлэн Израил, Турк, Армен, Герман, АНЭУ, Испани, Финланд, Казахстан, Гүрж, Кипр, АНУ зэрэг улсын иргэншилтэй болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна