A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, БЭТ томиллоо

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, БЭТ томиллоо

ALs
2023 оны 11-р сарын 30 -нд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, шинээр бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Засгийн газраас өнгөрсөн жил бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргасан бол 2023 онд энэ төлөөлөгчийг 6 сарын хугацаагаар сунгаж ажиллуулахаар болсон. Ингээд эхний бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дуусгавар болсон тул дахин томилж байна.

Өнгөрсөн хугацаанд тус компанийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, асуудлыг цэгцэлсэн. "ЭТТ" ХК нүүрсээ биржээр тогтмол борлуулж байна. Мөн компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нууцад хамааруулсан байсан гэрээнүүдийг ил болголоо. Түүнчлэн хууль зөрчсөн байж магадгүй тохиолдлуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулж байна.

БЭТ томилсноос хойш 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулсан. Монгол Улсын хэмжээнд экспортын нүүрсний хэмжээ 62 сая тоннд хүрсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 саяас дээш тонн нүүрс гаргахаар байгаа" гэв.

Ингэснээр "Эрдэнэс таван толгой" ХК ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл бүрэн эрхт төлөөлөгчтэй ажиллах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна