БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оржээ

ALs
2023 оны 11-р сарын 30 -нд

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр "Монгол-Солонгос сэтгүүлчдийн клуб"-ийн оны хаалтын арга хэмжээг зохион байгуулав. 

Тус арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж буйг танилцуулав.  

Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх

  • Одоо мөрдөгдөж буйгаар БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсан бол
  • Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.

Визийн хүчинтэй хугацааг өөрчлөх

  • Одоо мөрдөгдөж буйгаар богино хугацааны аялал /С3/, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсан. Тэгвэл энэ журмын хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.

Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэхээр дараах журмыг нэмжээ.

  • Нөхөр/ эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /нэг жилээс дээш хугацаагаар/ иргэн
  • Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага/OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна. Уг журам албан ёсоор арваннэгдүгээр сарын 20-оос хэрэгжиж эхэлжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна