"Сурагчдын амралтын хугацааг наашлуулахаар хэлэлцэж байна"

ALs
2023 оны 12-р сарын 01 -нд

Сурагчдын II улирлын амралт хуваарь ёсоор он гараад буюу нэгдүгээр сарын 8-наас 20 хоног үргэлжлэх учиртай. Гэхдээ БШУЯ-ны зүгээс хуваарийг бага зэрэг наашлуухаар хэлэлцэж байна. Тодруулбал нэгдүгээр сарын 8-наас эхлүүлэх байсныг 4-н болгож өөрчлөх саналыг гаргаад байна.

Бид энэ талаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.- Сурагчдын амралтын хугацааг бага зэрэг наашлуулах талаар хэлэлцэж байгаа юу?- Сурагчдын амралтын хугацааг өөрчилж болохуйц зохицуулалт хийж, судалгаа авах байдлаар БШУЯ-нд энэ талаар хэлэлцэж байна. Эцсийн шийд гараагүй. Хэрэв тушаал гарчихвал хэрэгжүүлэх чиг үүрэг нь манайд ирнэ.

- Амралт эхлэх хугацааг наашлуулах шалтгаан нь юу вэ?- Хүүхдүүдийн дунд гарч буй ханиад томууны дэгдэлтээс сэргийлж буй. Үүнд мөн Эрүүл мэндийн яамнаас саналаа хэлж байна. Мөн Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээ давхацсан гэх мэт нөхцөл байдал нөлөөлж байх шиг байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна