Дэлхий нийтээрээ "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"

ALs
2023 оны 12-р сарын 01 -нд

"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-аас гаргасан байдаг.

Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм. 

Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: ХӨСҮТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна