МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

ALs
2023 оны 10-р сарын 30 -нд


ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газраас ЭМДҮЗ-ийн 2023 оны “Жагсаалт төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 08 дугаар тогтоолд уушгины хатгаа өвчний А,В оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх зохицуулалт нэмэгдсэнтэй холбогдуулан онлайн сургалт зохион байгуулж байна. 

Сургалтаар уушгины хатгаа өвчний А,В оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх зохицуулалт нэмэгдсэнтэй холбогдуулан Дотрын анагаах судлалын холбоо, Монголын хүүхдийн анагаах академитай хамтран боловсруулсан нарийвчилсан шалгуурыг танилцуулж, цахим систем хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. 

ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө авах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна