Токиогийн их дуулгаас Л.Сосорбарам хүрэл, Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ

ALs
2023 оны 12-р сарын 04 -нд

  • Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Токиогийн их дуулга боллоо
  • Их дуулгаас Л.Сосорбарам хүрэл, Ё.Басхүү мөнгөн медаль хүртэв

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээнүүдээс 2023 оны сүүлчийнх нь буюу Токиогийн их дуулга хоёр өдрийн турш боллоо. 84 орны 500 гаруй тамирчин оролцсон тэмцээнийг Монголын шигшээ багийн 20 тамирчин зорьсноос мөнгө, хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэй -66 кг жинд Ёндонпэрэнлэйн Басхүү финалд Японы Хифүми Абэд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Францын Дайкий Буба, шөвгийн наймд Бразилын Виллиан Лима нарыг ялсан юм.

Харин эмэгтэй -52 кг жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам Унгарын Река Паппыг ялж хүрэл медаль авсан. Шөвгийн наймд Израилын Жефен Примод ялагдсан тэрээр дагахад АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Бишрэлтийн Хорлоодойг ялжээ.

Түүнчлэн

  • эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү 7-р байр
  • эрэгтэй -66 кг жинд Б.Эрхэмбаяр 5-р байр
  • эрэгтэй -100 кг жинд Б.Гончигсүрэн 5-р байр
  • эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл 7-р байр тус тус эзэлсэн байна.

Япончууд нутагтаа 7 алтан медаль авч тэргүүлсэн бол Өмнөд Солонгос, Бразилын шигшээ багууд удаалав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна