Филиппинд газар хөдлөлтийн улмаас 44,000 оршин суугч цахилгаангүй болжээ

ALs
2023 оны 12-р сарын 04 -нд

Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44,000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна.Үүний зэрэгцээ АНУ-ын сэрэмжлүүлгийн систем идэвхжиж, 3 метрийн өндөр цунами үүсэж болзошгүй гэж анхааруулжээ.

Далайн эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Одоогоор учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: www.reuter.com, ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна