Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна

ALs
2023 оны 12-р сарын 07 -нд

Өнөөдөр Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлэгшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар иржээ.

Бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч тус өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.

Зулын 25, сар бүрийн шинийн 8, 15-ны дүйчин өдрүүдэд зул өргөвөл хэмжээлшгүй их буян болдог аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна