Энэтхэгийн сансрын хөлгийг дэлхийн тойрог замд орууллаа

ALs
2023 оны 12-р сарын 07 -нд

Энэ оны наймдугаар сарын 23-нд Энэтхэг улсын сансар судлалын байгууллагаас (ISRO) илгээсэн “Чандраян-3” хөлөг сарны өмнөд туйлд газардсан нь түүхэн үйл явдал болсон юм.

Тодруулбал сарны өмнөд туйлыг өмнө нь бараг судалж байгаагүй бөгөөд туйлтай хамгийн ойр буулт хийсэн анхны улс Энэтхэг болов.

Тус хөлөг хоёр долоо хоногийн хугацаанд судалгаа хийж, сарны гадаргуугаас хөнгөн цагаан, төмөр, кальци, хром, титан, манган, хүчилтөрөгч, цахиур зэргийг илрүүлсэн. Судалгааны хугацаа дууссаны дараа хөлгийг унтлагын горимд шилжүүлсэн.

Хөлгийн их бие модулиасаа салж, саран дээр буулт хийсэн бол модуль нь сарыг тойрон эргэж, ISRO руу цуглуулсан мэдээллээ илгээсээр байсан юм.Тус модулийн түлш дуусмагц, ажиллагаа нь зогсож төмрийн хаягдал болон саран дээр хаягдах байсан тул дэлхийн тойрог замд оруулах нь чухал алхам байсныг ISRO онцлов.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна