Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа

ALs
2023 оны 12-р сарын 11 -нд

Дэлхийн банкны зөвлөх Сара Бэйлс өнгөрсөн 7 хоногт ЭМДЕГ-т ажиллалаа. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн, учирч буй хүндрэл бэрхшээлтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн тэрбээр гүйцэтгэлийн санхүүжилт алслагдсан сумын эрүүл мэндийн байгууллагуудад ямар үр дүнтэй хэрэгжиж байгаатай танилцах зорилгоор өнгөрсөн баасан гаригт буюу 12 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний гүйцэтгэл болон нэг иргэнээр тооцох санхүүжилт үйл ажиллагааны болоод бусад зардалд хүрэлцээтэй байгаа эсэхтэй танилцаад, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд алслагдсан сумдын иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний төрөл улам өргөжиж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна