“Тавантолгой төмөр зам” ХХК, “УБТЗ” ХНН-тэй санамж бичиг байгууллаа

ALs
2023 оны 10-р сарын 18 -нд

“Тавантолгой төмөр зам” ХХК Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийг өнөөдөр /2023.09.07/ шинэчилж, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус хоёр байгууллага хооронд 2019 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер техникийн ажилтан, механик, операторуудын мэргэжил дээшлүүлэх сургалт, “УБТЗ” ХНН-ийн зүгээс хөдлөх бүрэлдэхүүний засвар арчлалт, зүгшрүүлэлтийн тээвэрлэлтийн үед гол замын зүтгүүрийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж ирсэн.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр:


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна