Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвөөс E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг Дүнжингарав худалдааны төвд боллоо
Цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчилан таниулах энэхүү өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд өчигдөр буюу 10-р сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулж, тус төвөөр үйлчлүүлсэн 700-800 орчим иргэдэд цахим тасалбарыг сурталчлан таниулж мэдээллээр хангасан бөгөөд 187 иргэд, үйлчлүүлэгчдэд УБТЗ Тасалбар аппликейшн гар утсанд суулган өгч үйлчиллээ. Иргэдийн зүгээс ирсэн хүсэлтийн дагуу "Sunday-2" худалдааны төвд өнөөдөр /10.19/ дахин зохион байгуулахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна