“УБТЗ” ХНН: Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр БНХАУ, ОХУ-ын талтай тохиролцлоо

Отгоо
2023 оны 10-р сарын 26 -нд

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа.

Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв корпорац”-ийн Хөх хотын төмөр замын ТУЗ-ын дарга Жуан Хө тэргүүтэй гурван улсын төлөөлөгчид оролцож, хөрш орнуудын хилийн боомтын төмөр замын галт тэрэг солилцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Талууд цар тахлын дараачаас Эрээн–Замын-Үүд, Сүхбаатар–Наушки, Эрээнцав – Соловъёвскийн төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.

Зөвлөгөөнөөр галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцооны техникийн  асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрэв.

Хятадын талтай Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замын хилийн гарцаар өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш хос галт тэрэг, мөн нарийн царигаар 8 ба түүнээс дээш хос галт тэрэг солилцож байхаар тохирсон нь цаашдаа УБТЗ-ын тээврийн хэмжээ улам нэмэгдэх боломжийг олгосон чухал алхам боллоо.

Мөн Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын цахилгаан мэдээ, ярианы сувгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, аюултай ачааны баглаа боодлын чанарыг сайжруулах, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний хүчин чадлыг өргөтгөх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлуудыг хэлэлцэж тодорхой тохиролцоонд хүрэв.

Оросын талтай Сүхбаатар-Наушки хилийн өртөө хоорондын 2024 оны галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг 1 хос зорчигчийн галт тэрэг, 10 хос ачааны галт тэрэг /үүний 5 хос нь чингэлгийн галт тэрэг/ байхаар тохиров.

Мөн Монгол–Оросын хилийн боомтууд дээр хийгддэг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажиллагааг хялбарчлах үүднээс ачаа тээврийн дагалдах бичиг баримтыг цахимаар солилцох, Сүхбаатар–Наушки хооронд технологийн холбооны дамжуулах төхөөрөмжийг хоёрдогч шилэн кабелиар нөөц үүсгэх техникийн шийдлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцлоо. Үүнээс гадна Монгол Улсад бүртгэлтэй вагоныг “Оросын төмөр замууд” НХН-ийн сүлжээгээр тээвэрт аялуулах асуудлаар ажлын уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал уламжлав.

Зөвлөгөөний үеэр Монголын талаас Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн, Чойбалсан – Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцыг танилцуулж, цаашид Орос–Монгол–Хятадын хил дамнасан коридорын тээвэр зохион байгуулалт болон төлөвлөлтийг хийхдээ уг мэдээллийг харгалзаж үзэхийг зөвлөгөөнд оролцогч талуудаас хүсэв.

Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн уулзалт зөвлөгөөний үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг зөвлөгөөний протоколд тусгаж хөрш төмөр замуудын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт зөвлөгөөн нь хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспорт импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх боломжийг улам нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: “УБТЗ”ХНН

СЭДВҮҮД:

НИЙГЭМ

Тэтгэвэр авагч иргэдийн анхааралд

Нийтэлсэн

  

-

 

Нийтэлч

  

2024 оны нэгдүгээр сарын 15-наас өмнө 6 эсвэл 7 жилийн цалингаа 5 жилээр өөрчлөх хүсэлтээ гаргавал 2024 оны нэгдүгээр сарын 1-наас тооцон тэтгэврийн нэмэгдлийг олгоно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтэрч цахимаар илгээх боломжтой боллоо.

Та хүсэлтээ ЭНД илгээнэ үү.

ДЭЛГЭРЭНГҮЙ ...

НИЙГЭМ

ДЭЭД ШҮҮХ: Нийт шүүгчийн хуралдаан болно

Нийтэлсэн

  

-

 

Нийтэлч

  

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлолоо.

Хуралдаанаар Монгол үндэсний ардчилсан нам (МҮАН)-ын даргаас ирүүлсэн “намын хаяг болон цахим шуудангийн хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцэнэ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

ДЭЛГЭРЭНГҮЙ ...

НИЙГЭМ

АТГ: Нийтийн албанд томилогдох 536 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

  

-

 

Нийтэлч

  

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 536 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 367 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Л”-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 279 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгасан орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй байсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ...Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв корпорац”-ийн Хөх хотын төмөр замын ТУЗ-ын дарга Жуан Хө тэргүүтэй гурван улсын төлөөлөгчид оролцож, хөрш орнуудын хилийн боомтын төмөр замын галт тэрэг солилцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Талууд цар тахлын дараачаас Эрээн–Замын-Үүд, Сүхбаатар–Наушки, Эрээнцав – Соловъёвскийн төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Зөвлөгөөнөөр галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцооны техникийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрэв. Хятадын талтай Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замын хилийн гарцаар өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш хос галт тэрэг, мөн нарийн царигаар 8 ба түүнээс дээш хос галт тэрэг солилцож байхаар тохирсон нь цаашдаа УБТЗ-ын тээврийн хэмжээ улам нэмэгдэх боломжийг олгосон чухал алхам боллоо. Мөн Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын цахилгаан мэдээ, ярианы сувгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, аюултай ачааны баглаа боодлын чанарыг сайжруулах, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний хүчин чадлыг өргөтгөх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлуудыг хэлэлцэж тодорхой тохиролцоонд хүрэв. Оросын талтай Сүхбаатар-Наушки хилийн өртөө хоорондын 2024 оны галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг 1 хос зорчигчийн галт тэрэг, 10 хос ачааны галт тэрэг /үүний 5 хос нь чингэлгийн галт тэрэг/ байхаар тохиров. Мөн Монгол–Оросын хилийн боомтууд дээр хийгддэг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажиллагааг хялбарчлах үүднээс ачаа тээврийн дагалдах бичиг баримтыг цахимаар солилцох, Сүхбаатар–Наушки хооронд технологийн холбооны дамжуулах төхөөрөмжийг хоёрдогч шилэн кабелиар нөөц үүсгэх техникийн шийдлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцлоо. Үүнээс гадна Монгол Улсад бүртгэлтэй вагоныг “Оросын төмөр замууд” НХН-ийн сүлжээгээр тээвэрт аялуулах асуудлаар ажлын уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал уламжлав. Зөвлөгөөний үеэр Монголын талаас Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн, Чойбалсан – Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцыг танилцуулж, цаашид Орос–Монгол–Хятадын хил дамнасан коридорын тээвэр зохион байгуулалт болон төлөвлөлтийг хийхдээ уг мэдээллийг харгалзаж үзэхийг зөвлөгөөнд оролцогч талуудаас хүсэв. Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн уулзалт зөвлөгөөний үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг зөвлөгөөний протоколд тусгаж хөрш төмөр замуудын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулав. Гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт зөвлөгөөн нь хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспорт импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх боломжийг улам нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо. Эх сурвалж: “УБТЗ”ХНН СЭДВҮҮД: НИЙГЭМ Тэтгэвэр авагч иргэдийн анхааралд Нийтэлсэн  13 цаг өмнө -  2023-12-13 Нийтэлч  24barimt  2024 оны нэгдүгээр сарын 15-наас өмнө 6 эсвэл 7 жилийн цалингаа 5 жилээр өөрчлөх хүсэлтээ гаргавал 2024 оны нэгдүгээр сарын 1-наас тооцон тэтгэврийн нэмэгдлийг олгоно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтэрч цахимаар илгээх боломжтой боллоо. Та хүсэлтээ ЭНД илгээнэ үү. ДЭЛГЭРЭНГҮЙ ... НИЙГЭМ ДЭЭД ШҮҮХ: Нийт шүүгчийн хуралдаан болно Нийтэлсэн  14 цаг өмнө -  2023-12-13 Нийтэлч  24barimt  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлолоо. Хуралдаанаар Монгол үндэсний ардчилсан нам (МҮАН)-ын даргаас ирүүлсэн “намын хаяг болон цахим шуудангийн хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцэнэ. Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх ДЭЛГЭРЭНГҮЙ ... НИЙГЭМ АТГ: Нийтийн албанд томилогдох 536 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Нийтэлсэн  14 цаг өмнө -  2023-12-13 Нийтэлч  24barimt  Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 536 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 367 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Л”-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 279 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгасан орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй байсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна. ДЭЛГЭРЭНГҮЙ ...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна