МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА
ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ /ТЕХНИКУМ/ ТӨГСӨГЧДӨД
ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА
Эрхэм төгсөгчид та бүгдийнхээ амар мэндийг эрэн мэндчилье.
Төмөр замын дээд сургууль /техникум/ 70 жилийн түүхэндээ Монгол Улсын төмөр зам, авто тээвэр, холбооны салбарын олон зуун мянган мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж гаргасан түүхтэй билээ.
Манай сургуулийг төссөн төмөр зам, авто тээврийн болон радио, холбооны техникчид Монгол Улсын бүх аймаг, сумдад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
2023 онд бидний төрөлх сургууль 70 нас хүрч буйг та бүхэндээ сонордуулахын ялдамд энэ хугацаанд төгсөгчдийн дундаас олон арван хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Гавьяат холбоочин зэрэг алдар цол хүртэж, төр, түмэндээ үнэлүүлснийг тэмдэглэн хэлэхэд туйлын бахархалтай байна.
Манай холбоо, зарим ахмад төгсөгчдийн санаачилгаар удахгүй тэмдэглэх төрөлх сургуулийнхаа ойн өмнө, сургалтын материаллаг баазыг нь бэхжүүлэх, анги кабинетуудыг тохижуулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилго бүхий хандивын аян зарлаж буйгаа та бүхэндээ сонордуулья.
Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа үе, үеийн төгсөгч та бүхнийг хандивын аянд нэгдэж, 2023 оны 11-р сарын эхний долоо хоногт багтан, сэтгэлийн өргөлөөр оролцохыг хичээнгүйлэн уриалж байна.
Хандивын данс: Төмөр замын дээд
сургууль төгсөгчдийн нэгдсэн холбооны
Төрийн банкан дахь 109801858358 тоот
ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна