Урьд шөнө гарсан галын ослын улмаас цэвэр усны шугам хайлсан байсныг УСУГ-ын ажилтнууд засаж, ойролцоох орон сууцнуудыг ундны усаар хангажээ.
Тодруулбал цэвэр усаар хангагдах боломжгүй болоод байсан БЗД-ийн 26-р хорооны Идү хотхоны 3 орон сууц, Санрайз хотхоны 7 орон сууцны цэвэр усны шугамыг янзалж 17.00 цагт дуусжээ. Их хэмжээний галд хайлсан цэвэр усны 160мм-ийн 3 метр шугамыг хэсэгчилж сольж засварлахад Ус сувгийн удирдах газрын нийт 20 гаруй ажилтан, машин механизм, бонго 2, эксковатор 1, аваарын тэрэг 1, бохирын 1 машин 8 цаг ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна