Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой

ALs
2024 оны 2-р сарын 19 -нд

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
 
НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны 02 дугаар сарын 21-нд 13.00 цагт и баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
 
Иргэн та 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 02 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна