Боловсролын зээлийн сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах явцад төлжээ

ALs
2024 оны 2-р сарын 27 -нд

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн долоо, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байна.

Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцжээ. 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ.

Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгааг тогтоосон байна.

Ажлын хэсэг байгуулснаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1.2 сая ам.доллар буюу 4.2 тэрбум орчим төгрөгийн зээлийг төллөө гэж прокуророос мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна