Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

ALs
2024 оны 3-р сарын 01 -нд

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 01-ний  09:00 цагаас энэ сарын 11-ний 17:00 цагийн хооронд хүлээн авна. Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn, Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой. "Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байна!

  • Улаанбаатар,  орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх

Коллеж, МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамМонгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна