ЭТТ-н хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

ALs
4-р сарын 04 -нд

Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааны цэвэр ашгаас 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Тус компанийн 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж танилцуулсан юм.

Тиймээс 2022 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч иргэн бүрд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр 104 мянган төгрөг тараасан бол 2023 оны цэвэр ашгаас 256 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрлэсэн. 

2023 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч иргэн бүрд хуваарилж буй 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна