Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзийд ажлыг нь хүлээлгэн өгөв

ALs
4-р сарын 15 -нд

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат нар өнгөрсөн пүрэв гаригт (2024.04.11) Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзийд ажлыг нь хүлээлгэн өгч, тамга тэмдгийг нь гардууллаа. 

       Б.Өлзий нь улсад 21 жил ажилласан, үүнээс 2017 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар ажилласан туршлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 118 дугаар тушаалаар Б.Өлзийг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилсон юм. 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга "Өмнө нь шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг улам илүү сайжруулаарай" гэж захиад ажлын амжилт хүслээ.

       Дараа нь тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудтай уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан бөгөөд санал хүсэлтийг нь сонсов. 
  

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна