Сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив

Отгоо
2020 оны 3-р сарын 28 -нд

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай өчигдөр утсаар ярив.
Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв.

Үүний зэрэгцээ дэлхий дахинаа асар хурдтай тархаж буй коронавирусийн халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Германы эрдэмтэн судлаачдын судалгаа, туршилтын үр дүнг хуваалцаж, мэдээлэл солилцоход бэлэн буйгаа ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннен мэдэгджээ.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна