Ерөнхийлөгчийн Тамгын газраас цахим орчинд тархаж буй мэдээллүүдийг няцаав

ALs
2024 оны 9-р сарын 02 -нд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас цахим орчинд тархаж буй зарим мэдээллийг няцаав. Үүнд:

  • “Олон улсын эрүүгийн шүүх"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
  • "ДЦС-3-ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна" гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор  хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
  • "ОХУ-ын Ерөнхий прокурор галт зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн мэдээлэл нь мөн худал ташаа мэдээлэл болно.

Энэ мэт худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаа тул аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж байхыг иргэд олон нийтээс хүсэж байна” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна