Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 12 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар шалгалт, мөн эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 13 нэр дэвшигч шүүн таслах ажлын туршлага шалгалт өгч байна.
Батлагдсан хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэг шалгалтаар үргэлжилнэ. Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид магадлал бичих чадвар шалгалтыг маргааш өгснөөр тухайн нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.
Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно.
Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна