Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны хаалт 3,500 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрийн байдлаар 4,000 төгрөгөөр зарагдаж байна. Нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин эм, тарианы борлуулалт хэвийн байгааг эмийн сангийнхан хэлж байсан юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Бөмбөгөр худалдааны төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна