Монголд суугаа Солонгос иргэд хандивын аянд нэгдлээ

Отгоо
2020 оны 4-р сарын 02 -нд

Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр Улсын онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Энэхүү төхөөрөмжийг мөн АНУ-д хандивласан юм.

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, мэдээллээ хуваалцах нь чухал. Тухайлбал БНСУ-д 4.15 нд явагдах сонгуулийн үйл явц манай улсад ихээхэн туршлага болох болно” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна