БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авч ирлээ

Отгоо
2020 оны 4-р сарын 03 -нд

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авч ирлээ.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штаб БНСУ-аас ирж байгаа тусгай нислэгийн үйл ажиллагааг хянаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цаашид сайжруулах, анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна