БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав

Отгоо
2020 оны 4-р сарын 04 -нд

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзсан байна. Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад коронавирусний шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгдэв.

 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна