АНУ-аас ирэх иргэд МИАТ-д хүсэлтээ гаргах боломжтой

Отгоо
2020 оны 4-р сарын 05 -нд

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэддээ хандан мэдэгдэл гаргажээ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон. Энэ нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэд Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газарт хандаж, билетээ захиалах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар 45 улсад суугаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ оршин суугаа улс дахь Элчин сайдын яамандаа гаргаад байгаа аж. Дээрх нислэгтэй холбогдуулан гаргасан АНУ дахь ЭСЯ-наас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
"Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулах болсон байна. Энэ нислэгээр зорчих  иргэдийн бүртгэлийг Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх ажээ. Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах юм байна.
Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж. Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт энэхүү холбоосоор яаралтай хандаж билетээ захиалах арга хэмжээ авна уу" 
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна