Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын иргэн П өмсч явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн билээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна