Нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийн барилга 95 хувьтай байна

Отгоо
2020 оны 4-р сарын 08 -нд

Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлын явцтай Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан барилгын хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 4 дүгээр сарын 4 нд танилцлаа.

Барилга угсралтын 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хэвийн үргэлжилж байна. Эрүүл мэндийн дэд сайд гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн удирдлага, инженерүүдэд ажлын явцыг эрчимжүүлэх, барилгыг богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулах чиглэг, хугацаат үүрэг даалгавар өгч ажиллалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна