Өдрийн цагаар автомашиныхаа гэрлээ асааж, халдвараас сэргийлэх уриалгад нэгдээрэй

Б.Энхчулуун
2020 оны 4-р сарын 09 -нд

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдрөөс эхлэн жолооч нарыг өдрийн цагт автомашины гэрлээ асааж халдвараас сэргийлэх уриалгад нэгдэхийг уриалжээ. Шинэ коронавирусийн халдварын эрсдэл буураагүй байгаа тул иргэдийг амны хаалтаа зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй, гараа сайтар угааж байхыг мэргэжлийн байгууллагууд сануулж буй. Өчигдөр манай улсад шинэ коронавирусийн халдварын 16 дахь тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эрдсэл өндөр хэвээр байгаа талаар ЭМЯ-наас анхааруулж буй. Мөн цагдаагийн албаны автомашинууд өчигдрөөс эхлэн иргэдийн анхаарал, болгоомжийг сулруулахгүйн тулд чанга яригчаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргүүлж эхлээд байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна