ОХУ-аас 282 иргэнээ авчирч тусгаарлав

Отгоо
2020 оны 4-р сарын 12 -нд

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 282 монгол иргэнийг Алтанбулаг боомтоор өчигдөр (2020.04.11) улсын хилээр нэвтрүүлэх, тусгаарлах ажиллагааг УОК-оос зохион байгуулав. Тэдний дийлэнх нь ОХУ-д суралцдаг оюутнууд юм.

ОХУ-ын Буриад улсын Засгийн газар манай иргэдийг Эрхүү хотоос Алтанбулаг-Хиагт боомтод дөрвөн автобусаар хүргэжээ. Дээрх иргэдийн 100 гаруй нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдэд суралцдаг оюутан юм байна.

Монгол Улсын онцгой комисс ХӨСҮТ-өөс оношлуурын баг явуулж, хилийн боомтод ажиллуулсан. Мөн хилийн 0101 дүгээр анги, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид ажиллажээ. Тэдгээр иргэдийн 100 гаруйг нь Дархан-Уул аймагт, үлдсэн иргэдийг Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлана. Улаанбаатар хотод тусгаарлах иргэдийг өчигдөр 22.00 цагт тээвэрлэн хүргэсэн байна.

Дашрамд дурдахад, өнөөдрийн 21.00 цагийн байдлаар ОХУ-д шинэ төрлийн коронавирусээр 13584 хүн өвчилж, 106 хүн амиа алдаж, 1045 хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна