Амны хаалтаа тогтмол зүүх уриалгыг урлагийнхан дэмжиж байна

Отгоо
2020 оны 4-р сарын 13 -нд

       Амны хаалтаа тогтмол зүүх уриалгыг УОК болон ЭМЯ-аас нийт иргэддээ хандан гаргаад байна. Энэ уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн урлаг соёлын зарим уран бүтээлчид ч өөрсдийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. МУСТА дуучин Д.Отгонжаргал өөрийн нүүр номын найзуудаа масктай зургаараа коммент оруулахыг уриалж амны хаалтаа тогтмол зүүж байх челленжид нэгдэж байгаагаа өнөөдөр өглөө илэрхийлсэн байна. Мөн дуучин МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа нар зөв үйлдэл аян-д нэгдэж “би коронавирусээс сэргийлж чадна” уриалгыг дэмжиж амны хаалттай зургаа цахим хуудаснаа оруулжээ. Иргэн та ч амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандаж угаагаарай. Онцын шаардлаггүй бол олон нийтийн газраар ч явахгүй байх зөвлөмжийг холбогдох газруудаас байнга өгсөөр байна.    

      Өнөөдрийн байдлаар COVID-19 буюу Коронавирусын халдвар дэлхийн 213 улсад тархаад байна. Дэлхий дээр нийт 1,853,496 хүн халдвар авч, 14,256 иргэн нас барж, 423,724 иргэн эдгэрч эмнэлэгээс гарчээ. Дэлхий нийтэд маш хурдацтай тархаж нэг шөнийн дотор хэдэн мянгаар нь эрдэнэт хүний амь насыг авч байгаа энэхүү цар тахал нь дахин сэргэж эдгэрсэн иргэд буцаж өвчилж байна гэсэн таагүй мэдээг ч зарим улс эх орноос өгч байна. Тиймээс иргэд бид анхаарал сэрэмжээ өндөр хэмжээнд байлгаж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвөлгөөг сайтар сахих шаардлага байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна