LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Банкны салбарын хүүг бууруулж, ЖДҮХС-ийн санг нэмэгдүүлнэ

Отгоо
2020 оны 4-р сарын 13 -нд


УИХ-аас коронавирусийн үед хэрэгжүүлэх түр хууль батлах гэж байна. Энэ хуулинд банкны салбарт эрс шинэчлэл хийхээр тусгаад байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хамгийн гол нь банкны хүүг бууруулна. Эх үүсвэр дээр байгаа хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулна. Яг хэдэн хувь бууруулахыг ярьж байна. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар тусгасан. ЖДҮХС-ийн нөөцийг нэмэгдүүлнэ. Зээлийн баталгааны санг нэмэгдүүлнэ. Ингэснээр ЖДҮ эрхлэгчид нэмэгдэнэ. Нефтийн үнийг бууруулж, тогтворжуулна.

МАН-ын бүлэг дээр уг асуудлыг хэлэлцэж байна. Банкны салбарын шинэчлэлд Монгол банкнаас оруулж буй саналуудыг тусгана. Одоогийн нөхцөлд бол нэг банкны хувь эзэмшигч нь 50-60 хувь эзэмшдэг. Үүнийг задалж нийтэд хүртээмжтэй болгох нь чухал.

-Зээлийг хойшлуулах шийдвэр гаргасан ч хэрэгжихгүй байна?

-. Тун удахгүй хэрэгжинэ. Ийм үед гарсан шийдвэрүүд хатуу, зарчимтай байх ёстой.

-Бүлэг дээр Б.Батзориг гишүүний асуудлыг хэлэлцсэн үү?-Яриагүй.

-ЖДҮХС-г нэмэгдүүлнэ гэж байна. Шинэ зээлийн эх үүсвэр үү, одоо яригдаж байгаа 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрээс гаргах юм уу?-Коронавирусийн үед зарцуулах 5.1 их наядын 3.2 их наядыг зөвхөн ЖДҮ-д зарцуулах тооцоо бий.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна