ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Отгоо
2020 оны 4-р сарын 14 -нд

Монголбанк (Төв банк)-аас ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд инфляцийн талаарх олон нийтийн хүлээлтийг тодорхойлох зорилгоор “Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа”-г улирал бүр явуулж байна.

Иймд иргэд та бүхнийг уг түүвэр судалгаанд идэвхитэй оролцож, бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье. Та энд дарж судалгаанд хамрагдана уу.

Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгална.

Судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 20,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгээр урамшуулах болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна